Дэлгэрэнгүй

Хүүхдийн цэцэрлэгийн Барилга архитектор, Барилга бүтээц,


Манай компанийн одоо хэрэгжүүлж буй ажлаас: Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд Хүүхдийн цэцэрлэгийн Барилга архитектор, Барилга бүтээц, Усан хангамж-ариутгах татуурга, Халаалт агаар сэлгэлт-гадна дулаан, Хүчит төхөөрөмж-Гадна цахилгаан, Дотор холбоо дохиолол- Гадна холбооны зургийг хийж гүйцэтгэж байна.   - Хүчин чадал: 240 хүүхдийн багтаамжтай - Хүүхдийн тоглоомын талбай: 230 м2 - Ногоон байгууламжийн талбай: 2370 м2 - Авто зогсоолын талбай: 106 м2 иж бүрэн тоноглолын хамт ашиглалтанд өгнө. Ач холбогдол: Баянхошуу дэд төвд цэцэрлэгийн насны нийт 4,747 хүүхэд байгаагаас ердөө 2,774 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа нь тэдгээрийн 40% гаруй нь гэрээр хүмүүжиж байна гэсэн үг. Тус цэцэрлэг ашиглалтанд орсноор сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нь 63.49% болон нэмэгдэнэ. Цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг, эхчүүд /240 хүртэл өрх/ ажил эрхлэх боломжийг бүрдүүлнэ.